“Зам заагч гэрэл” киноны нээлт алс тэртээх 1937 онд болж байсан юм. Энэ олон ангитаар хэзээ өнгөт кино гарсан, хэзээ стерео дуутай болов, хэзээнээс видео кассетад бичлэг хийж эхэлсэн гээд киноны түүхийг судалж болно. Чикаго хотын санаанаас зохиосон дагуул хотод лам хүнийг тойрон эргэлдэх богино хэмжээний ангиудын зохиогч нь багш байсан Ирна Филлипс гэдэг эмэгтэй байлаа. Багшийн ажлаа хаяад радио шоугийн зохиол бичих болсон тэр Америкийн “савангийн дуурь” төрлийн “ээж” болжээ. Ирна Филлипс 1973 онд нас барсан ч “Зам заагч гэрэл”-ээс гадна “Дэлхий эргэсээр байх зуур” (13367 анги), “Бидний амьдралын өдрүүд” (10939 анги) кинонуудыг “үлдээжээ.” Үүнийг л түүхэнд мөрөө үлдээнэ гэж хэлдэг байх.
Филлипсийн зүтгэлээр “Зам заагч гэрэл” үзэгчдийн дунд алдартай болоод 1952 онд телевизийн дэлгэцнээ шилжжээ. Үйл явдал нь байнга ээдрээтэй болж, баатруудынх нь тоо нэмэгдсээр байлаа. Явцын дунд “Зам заагч гэрэл” хамгийн ээдрээтэйгээр холбогдсөн зургаан америк айлын түүх болжээ. Энэ түүхийн төгсгөл одоогоор харагдахгүй л байна. Найруулагчид, зохиогчид, продюсерүүд нь шинэ шинэ ангиудыг хийсээр л байна.
Хамгийн урт “савангийн дуурь” хэдэн ангитай вэ?
Америкийн “Зам заагч гэрэл” (“Guiding light”) гэх кино хамгийн олон ангитай кино хэмээн Гиннесийн номд бүртгэгджээ. 15000 гаруй ангитай тус кинонд одоогоор өрсөлдөгч гараагүй байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР