Израилийн танк Сирийн их бууг устгажээ

Хуучирсан мэдээ: 2012.11.14-нд нийтлэгдсэн

Израилийн танк Сирийн их бууг устгажээ

Израилийн цэргийнхэн арваннэгдүгээр сарын 12-нд Сирийн их бууны хэдэн төхөөрөмжийг устгасан байна. 

Сирийн нутгаас өөрөө явагч их бууны сум Голаны өндөрлөг дэх хоёр талын гал тусгаарлах шугамын Израилийн талд унасны дараа Израилийн  танк Сирийн их бууны байрлалд цохилт өгчээ.

"Танкчид сум тавьсан байрлалд цохилт өглөө. Израилийн  тал НҮБ-д Сирийн өдөөлтийн талаар гомдол мэдүүлэн цаашид ийм зүйлийг тэвчихгүй, хатуу хариулт өгнө гэдгээ мэдэгдсэн” гэж Израилийн армийн төлөөлөгч мэдэгджээ.

Израилийн арми  хоёр дахь өдрөө дараалан хариу гал нээж, Сирийн нутаг дахь байд цохилт өгч байна.  Израилийн нутгийг санамсаргүй буудсан өөрөө явагч их бууг урьд өдөр нь танк эсэргүүцэх пуужингаар буудаж, сануулга өгчээ.

Сири Израилийн хооронд бүрэн хэмжээний дайн 1973 онд болж байв. Дайн гал зогсоосон ч энэ хоёр орон өнөөг хүртэл дайны байдалд байгаа юм.

Сүүлийн хэд хоногийн дотор Сирийн Засгийн газрын цэрэг Израильтай хил залгаа нутагт босогчдыг дарах ажиллагаа явуулж байна. Байлдаанд Сирийн арми мина харвагч, өөрөө явагч их бууг өргөн хэрэглэж байгаа гэнэ. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж