Испаничууд “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж” байна

Хуучирсан мэдээ: 2012.11.14-нд нийтлэгдсэн

Испаничууд “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж” байна

Сүүлийн 10 жилд Испанийн дундаж амьдралтай иргэд зах замбараагүй зээл авч, “дураараа” амьдарч иржээ. Гэтэл эдийн засгийн хямрал, ажилгүйдэл испаничуудыг даруухан бөгөөд хөрөнгийнхөө хирээр амьдрахыг “сургав”.

Саяхан болтол Испанид очсон гадаадынхан тэнд дундаж амьдралтай иргэд ямар үрэлгэн амьдарч буйд гайхдаг байв. Тэд өндөр дүнтэй зээл авч, наймаа эрхэлдэг аж. “Байр, зуны лавринг 30-40 жилийн зээлээр худалдан авч, ахуйн цахим техник, тавилгыг 5-10 жилийн хугацаатайгаар авч байлаа” гэж Мадрид хотын нийгмийн судалгааны төвийн ажилтан Энкарнасион дель Кампо ярьж байв.

“Зээлийн boom-ийн ид оргил 2000-2006 онд  дунд ангийн банкны зээл жил бүр 16 хувиар өссөн байлаа” гэж Испанийн үндэсний статистикийн ажилтан Педро Сьенфуэгос тайлбарлав. Энэ ангийнхны банкны зээл 2010 онд 872 тэрбум еврод хүрсэн байлаа.

Зээлийн boom-ийн төгсгөл

Хямралаар испаничууд өөрсдийн байр байшинг ихээр худалдаж эхэлжээ

"Дөрвөн жилийн өмнөөс зээлийн хөөрөл ажилгүйдлийн улмаас бууж эхлэв. Дунд ангийн төлөөлөгчид цалин хөлсгүй болоод зээлээр авсан орон сууц, авто машинуудаа эргүүлэн банкинд төлж эхлэв. Таван жилийн дотор үл хөдлөх хөрөнгийн зээлээ төлж чадаагүй 350 мянган айл сууцаа орхиход хүрэв. Тэдний гуравны хоёр нь дунд ангийн төлөөлөгчид юм” хэмээн Педро Сьенфуэгос онцлон ярив.

“Дунд ангийнхны зардал тэдний санхүүгийн боломжоос 15-20  хувиар давсан байлаа” гэж Intereconomia телевизид нийгмийн судлалын профессор Армандо де Мигель ярьсан байв.

Мадрид хотын инженер одоо ажилгүй Ильдефонсо Мартинес хямрал “амьдралаа эргэн харах” шахалтыг өглөө гэж ярьж байна. “Зээл аваад хэзээ нэгэн цагт төлөх боломжгүй болно гэдэгт бид бодож явсангүй” гэж Мартинес хэлэв. ”Тэрээр испаничуудад зээл авалгүйгээр даруухан амьдрах хэрэгтэй байв” гэж  нэмэн хэлжээ.
Эмч Игнасио Сортес Диасын яриагаар зээлгүйгээр амьдарна гэж байхгүй, гэхдээ хэрэв чи зээлээр өндөр үнэтэй байр авсан бол хөрөнгийнхөө чинээгээр амьдрах ёстой ажээ.   

Гэр бүлийн эдийн засаг хэмнэлттэй болж байна

Ажилгүйдэл нэмэгдэж байна

Сүүлийн хоёр жилд дунд ангийн зээл дахин өсөөгүй харин ч 845 тэрбум евро болтол буурчээ. “Тэр нь испаничууд маргаашийн өдрөө илүүтэй бодон зээл авах нь эрс буурчээ. Автомашины наймаа 2007 онтой харьцуулахад 52 хувиар буурсан “ гэж Энкарнасион дель Кампо тайлбарлав.

Ажилгүйдлийн цээрлийн илд толгой дээр өлгөөтэй байхад зээлийн амьдралын загвар таарахгүй нь харагдлаа гэж тэр эмэгтэй нэмэн хэлэв. Испаничууд хувцас хунар, зугаа цэнгээний зардлаа ихээхэн хэмнэх болсныг статистик харуулж байна. Хүмүүс улирлын хямдралаар эд зүйл авч, хямд зоогийн газрыг сонгон хөдөө орон нутагт хамаатныдаа амрах нь ихэссэн гэж Сьенфуэгос үзэж байна. Гадаадад амрана гэдэг бараг  байхгүй болсон гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж