Хил зөрчигчдийг илрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Хил зөрчигчдийг илрүүлэв

Тавдугаар сарын 17-ны үүрийн 03.50 цагт Замын-Үүд дэхь хилийн 108 дугаар ангийн хариуцсан хэсгээр хятадын талаас нэг хүн явганаар хил зөрчин орж иржээ. Түүнийг хилчид саатуулан шалгахад  БНХАУ-ын иргэн байжээ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Дорнод аймаг дахь хилийн 0275 дугаар ангийн хариуцсан хэсгээр тус аймгийн Чулуунхороот сумын иргэн Ц.Цэнджав улсын хил зөрчихийг завдсан хэрэг мөн гарсан байна. Хил зөрчигчдийг хуулийн дагуу шалгаж байгаа ажээ.
 
Д.Сура

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж