“MN25” телевизийн “Making the band” нэвтрүүлэг саяхан “Mixx” нэртэй гурав дахь хамтлагаа өлгийдөн авч, үзэгчдэд “Эс залуу”, “Зориулаад” хэмээх хоёр дуугаа клипжүүлэн хүргэсэн. Өмнө нь хоёр ч охидын хамтлагийг рок, попт хөл тавиулсан тус хамт олон энэ удаад Монголдоо анх удаа холимог гишүүдтэй хамтлагийг төрүүлсэн юм. Өчигдөр болсон “UBS Music” сувгийн нэг жилйин ойд “Making the band”-аас төрөн гарсан “Anemone”, “Extacy”, “Mixx” хамтлагийнхэн хамтдаа ирж тэд нэгэн ширээнд тухласан. Тэднийг хэвлэл мэдээллээр өөр хоорондоо өрсөлдөгчид учраас таарамж муутай хэмээн ярьдаг. Гэхдээ тэд хийсэн бүтээснээрээ үзэгчдээс үнэлгээ авах учраас хэн нь хэн бэ гэдэг нь цаг хугацааны явцад танигдах болов уу. Ямартаа нь өчигдрийн арга хэмжээнд тийм ч таарамжгүй харагдсангүй. Өөр хоорондоо ярилцан хамтдаа телевизийнхэнд яриа өгөн нэг тогоонд чанагдсан гэсэндээ дотно байлаа.
А.ЗУЛ