Эрчим хүчний хангамж тасалдахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний хангамж тасалдахгүй гэв

“Дөрөвдүгээр цахилгаан станц” /ДЦС4/ хувьцаат компанийн суурилагдсан хүчин чадлыг 100 мВт-аар өргөтгөх төслийн хүрээнд ОХУ-ын Уралын турбины заводоос уурын турбин худалдан авах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр, ОХУ-аас манай улсад суугаа Элчин сайд В.В.Самойленко нар оролцсон байна. 

Эрчим хүчний шинэ эх үүсвэр ашиглалтад оруулахаас өмнө салбарын яамнаас хэд хэдэн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн. Энэхүү 70 сая ам долларын өртөг бүхий төсөл хэрэгжсэнээр жилдээ цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 500 сая гаруй кВт.цаг, дулааны үйлвэрлэл 400 мянган Гкал/цагаар нэмэгдэх ба энэ нь өнөөгийн хэрэглээний 10 гаруй хувь буюу 2014-2015 оны хэрэглээний өсөлтийг хангаж, шинэ эх үүсвэр ортол хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийг тасалдуулахгүй найдвартай хангах хэмжээ аж. 

Мөн нүүрсний зарцуулалт 800 гаруй мянган тонноор, усны хэрэглээ 70 мянган тонноор өсөх боловч станцын дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний хэмжээ даруй хоёр хувь буурснаар “ДЦС 4”  станцийн эдийн засгийн үр ашиг нэмэгдэхийн зэрэгцээ, найдвартай ажиллагаа дээшлэх юм байна.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж