Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд байрлах “Өгөөмөр Алтай” зочид буудалд “хүчиндүүллээ” гэх дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр орой 22.00 цагийн үед ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид тус буудалд очин, шалгахад Дархан-Уул аймгийн нэгдүгээр багийн харъяа 28 настай Э нь 24 настай О-г хүчиндэж байсан аж.
Гэмт этгээдийг СХД-ийн цагдаагийн хэлтэст саатуулж, шалгаж эхэлсэн байна.
Д.ЖАРГАЛСҮРЭН