Улаанбаатар-Тосонцэнгэлийн нислэгийг сэргээлээ

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

Улаанбаатар-Тосонцэнгэлийн нислэгийг сэргээлээ

Иргэний нисэхийн ерөнхий газраас маргаашнаас эхлэн Улаанбаатар-Тосонцэнгэлийн нислэгийг сэргээсэн байна. Орон нутгийн хөгжлийг дэмжиж, алслагдсан бүс нутгийн ард иргэдэд нийгмийн үйлчилгээг тогтвортой байлгах үүднээс ИНЕГ-аас алслагдсан чиглэлүүд болох Ховд аймгийн Булган, Увс аймгийн Баруунтуруун, Завхан аймгийн Тосонцэнгэл, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумуудад нислэгийг сэргээх боломжийг судалж үзээд, холбогдох тооцоог үндэслэн татаастай нислэгийг дээрх чиглэлүүдэд сэргээх саналыг Зам тээврийн яаманд хүргүүлсэн юм. Энэхүү саналыг Зам тээврийн яам судалж, өнгөрсөн зургадугаар сарын 28-наас Ховдын Булганы чиглэлийн нислэгийг сэргээсэн бол маргаашнаас эхлэн  Улаанбаатар-Доной-Тосонцэнгэл-Улаанбаатар чиглэлд нислэг хийхээр боллоо.

Тосонцэнгэлийн иргэдэд иргэний агаарын тээврийн “Изинис эйрвэйз” ХХК-ий Сааб-340 маркийн 34 хүний суудалтай агаарын хөлөг онгоцоор үйлчлэх юм байна.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж