Филаделфиа 76 багийн төвийн тоглогч Энрью Байнум баруун хөлийн шагайгаа гэмтээгээд байгаа билээ. Эмч нарын мэдээлж байгаагаар Байнум ирэх нэгдүгээр сарын эхээр талбайд гарах боломжтой аж. Тэрээр өнгөрөгч есдүгээр сард бэлтгэл хийж байх үеэрээ хөлөө гэмтээсэн юм. Гэхдээ тэрээр өнгөрсөн улиралын сүүлээр авсан гэмтэлээ сэдрээсэн гэж спортын сэтгүүлчид үзэж байгаа билээ. Хэдийгээр аравдугаар сарын сүүлээр талбайд гарах боломжтой гэж үзэж байсан ч эмч нар шагайндаа ачаалал өгөөд хэрэггүй гэж үзсэн байна. Гэсэн хэдий ч Филаделфиа багийн удирдлагуудын шахалтаар ирэх сарын 10-нд талбайд гаргахаар эрчимт эмчилгээ рүү шилжүүлжээ. “Би талбайд гарвал илүү тоглож чадна. Түүндээ ч итгэлтэй байна. Гэхдээ бэртэл гэмтэл ямар ч тамирчныг дагадаг гэдэгчлэн яг одоо энэ гэмтлээсээ болоод талбайд гарч чадахгүй. Би мэдээж үүнийг хүсээгүй. Хурдхан талбайд гарч багийн нөхөддөө тус, нэмэр болохыг хүлээж байна” гэж Эндрью Байнум ярьжээ. Тэрээр тус багтай таван жилийн 100 сая ам.долларын гэрээгээр ажиллаж байгаа. Дашрамд дурьдахад тэрээр өнгөрөгч есдүгээр сарын сүүлээр өвдөлт мэдрэгдэж эхэлсэн даруйдаа Германд очиж мэс засалд орсон билээ.
Б.Сүх