"Азийн модель" агентлагийн гүйцэтгэх захирал, загвар өмсөгч, мисс Х.Бадамгэрэл дуучин Becky буюу "Оюутолгой" компанид ажилладаг Г.Мөнхбаяр хэмээх залуутай үерхэх болсон билээ. Тэд өчигдөр болсон “UBS music” телевизийн нэг жилийн ойд зориулсан V.I.P хүлээн авалт хамтдаа хөтлөлцсөөр орж ирсэн юм. Тэдний энэ үдшийн гоёл гал улаанаар дүрэлзэж байлаа. Мисс Х.Бадамгэрэл “Торго” салоны үндэсний хэв шинжийг агуулсан улаан даашинз, “swarovski”-ын хослолоор гангарсан бол түүний найз залуу дуучин Becky хайртай бүсгүйтэйгээ ижилсүүлэн улаан зангиагаар гоёсон байлаа. Залуу хосыг угтан авсан телевизийн хөтлөгчийн “Хэзээ хуримын зараа түгээх вэ?” гэсэн асуултад “Ирэх жилийн намрын дунд сарын 17-нд” хэмээн хариулсан шүү.
А.ЗУЛ