
Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Б.Билэгтийн урилгаар Бүгд найрамдах Турк улсын Жандармерийн ерөнхий командлагч, хурандаа, генерал Бекир Калёнжу манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын үеэр хоёр улсын Цагдаагийн газрын дарга нар харилцан туршлага солилцож, “Монгол Улсын дотоодын цэрэг, Турк улсын Жандармерийн Ерөнхий командлал хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурав.
Мөн БНТУ-ын Жандармерийн төлөөлөгчид Монгол Улсын Хууль зүйн яамны сайдад бараалхаж, хоёр орны дотоодын цэрэг хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар уулзаж ярилцах юм байна. Айлчлалын үеэр зочид Өвөрхангай аймагт очиж Монгол, Түрэгийн түүх, дурсгалын газраар аялж Билэг хаан, Культегин жанжны дурсгалын хөшөө, Эрдэнэзуу хийдийг үзэж сонирхох ажээ.
Д.ЖАРГАЛСҮРЭН