
Төрийн соёрхолт, зураач До.Болд И.Репиний нэрэмжит Уран Зургийн Академийг 1977 онд дүүргэсэн. Тэрээр тухайн үедээ реалист үзэл баримтлал давамгайлсан зураачдын дунд цоо шинэ өнгө аяс бий болгож, уламжлалт хэв маягаа эвдэхэд нь чухал нөлөө үзүүлсэн хэмээн дүрслэх урлагийн салбарынхан ярьдаг юм. Түүнийг Монголын дүрслэх урлагийн салбарт "ардчилал"-н салхийг анх зоригтойгоор оруулж ирсэн уран бүтээлч гэж тодорхойлдог нь ч бий. Дэлхийн 20 гаруй оронд, 30 орчим үзэсгэлэн гаргаж, олон улсын шагнал удаа дараа хүртсэн түүнийг зөвхөн Монголын бус, дэлхийн уран бүтээлч гэдгийг нь энэ үйл явдал нотолж байна гэж судлаачид онцолж байна.
Г.Даша

