ТАБНУ-ын Ерөнхийлөгчийн хүү шоронд оржээ

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

ТАБНУ-ын Ерөнхийлөгчийн хүү шоронд оржээ

Төв
Африкийн Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгч Франсуа Бозизийн хүү Кейвин
зочид буудлынхаа төлбөрийг төлөөгүйн улмаас өчигдөр  шоронд оржээ.
Тэрээр энэ сарын 6-наас хойш тус улсын “Ledger Plaza” зочид буудалд
байрласан хугацааныхаа төлбөрийг хийгээгүй юм байна. Зочид буудлын
албаны хүмүүсийн цагдаа нарт мэдээлснээр тэрээр 15 мянган ам.долларын
төлбөрийг хийх ёстой байсан бөгөөд дараа нь нь дахин өөр буудалд
байрлаж, төлбөрөө төлөх хэрэгтэй гэсэн шаардлагыг хүлээн аваагүй гэнэ.

Үүний
улмаас “Ledger Plaza” зочид буудал Ерөнхийлөгчийн хүүг шүүхэд өгөхөөс
өөр аргагүйд хүрч  хохирлоо барагдуулахаар заргалдаж байгаа аж. Харин
түүний ийнхүү олны анхаарлыг татсан үйл явдалд ТАБНУ-ын Ерөнхийлөгчийн
ар гэрээс ямар нэг мэдэгдлийг одоогийн байдлаар хийгээгүй байгаа гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж