Терри сар гаруй талбайд гарахгүй

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

Терри сар гаруй талбайд гарахгүй

Премьер лигийн 11 дүгээр тойргийн хүрээнд өнгөрсөн ням гаригт Челси баг Ливерпүүлтэй тэнцэж эвийн гэрээ байгуулсан билээ. Тус тоглолтын 40 дэх минутад багийн ахлагч Жон Терри гэмтэл авч талбайг орхихоос өөр аргагүй болсон юм. Челси багийн эмч нарын мэдээлж байгаагаар зүүн хөлөндөө авсан шагайны гэмтэл нь нэг их хүнд биш ч сар гаруй талбайд гарч чадахгүй аж. Ингэснээр тэр премьер лигийн дөрвөн ч тоглолт, аваргуудын лигийн хэсгийн нэг тоглолт оролцож болохгүй болж байгаа ажээ. Бөмбөгний төлөөх тэмцэлд эсрэг багийн Лиүз Суарезтэй тэмцэж байгаад гэмтэл авсан юм. Болсон явдалын дараа Суарез өөрийн твиттер хуудсандаа “Түүний гэмтэлд би маш их санаа зовж байна. Удахгүй зүгээр болно гэдэгт итгэж байгаа” гэж бичжээ.

Б.Сүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж