Холливудын нэрт жүжигчин Брюс Уиллис нас хэвийсэн хойно төрсөн бяцхан охин Мейбелдээ тун их хайртай. Брюс Уиллис тэр бүр олны өмнө гаргаад байдаггүй долоон сартай бяцхан гүнжээ Лондонд зураг авалтаа хийж буй “Red 2” киноныхоо зураг авалтын талбай дээр авчирсан байна. Тэрээр Мейбел охиноо кинонд хамтран дүр бүтээж буй жүжигчдэд магтан адал явдалт киноны зураг авалтын үеэр багахан ядарсан ч Мейбел охиноо инээхийг хараад шинэ эрч хүчээр цэнэглэгддэг тухай хуучилжээ. Мөн өдгөө дөрвөн хүүхдийн эцэг болсон Брюс Уиллис хүүхэд өсгөх талаар бусдадаа өвлөгөө хүртэл өгөөд амжсан гэнэ. Мейбел нь Брюс Уиллисийн хувьд дөрөв дэх охин. Тэрээр өмнө нь Деми Муртай амьдарч байхдаа Румер, Скаут болон Талулу нэртэй гурван охинтой байсан. Харин хэнз охин Мейбелдээ тэрээр онцгой анхаарах болсон гэнэ.
Б.АНХТУЯА