Авиа компаниудын удирдлагуудтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

Авиа компаниудын удирдлагуудтай уулзлаа

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Батмөнх агаарын тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй авиа компаниудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

УИХ-аар иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх бодлогын асуудал хэлэлцэгдэж байгаа. Тиймээс агаарын тээврийн ажиллагаа эрхэлж буй авиа компаниудыг хүлээн авч уулзаж, тулгамдаж буй асуудал болон бодлогы бичиг баримтын талаар хэлэлцсэн байна. Зах зээлийн шилжилтийн үед нэг хэсэг уналтад ороод байсан иргэний нисэхийн салбар сүүлийн жилүүдэд амжилттай хөгжиж, гадаад, дотоодын агаарын тээвэрлэгч компаниудын өрсөлдөөн бий болсон. Төрөөс өгсөн чиг үүргийнхээ дагуу ИНЕГ агаарын тээвэрлэгч компаниудын аюулгүй байдлыг хангуулж, хяналт тавьж ажиллаж байгаа нь тэдэнд үзүүлж буй том дэмжлэг агаад энэхүү хүрсэн амжилтаа цаашид бататгаж, нислэг болон хөдөлмөр хамгааллын аюулгүй байдалд улам анхаарч ажиллана гэдгээ ИНЕГ-ын удирдлага онцолсон байна. Мөн цаашид ямар дэмжлэг шаардлагатай байгаа, бодлогын баримт бичигт туссан асуудлуудыг агаарын тээвэрлэгч нар хэрхэн хүлээж авч байгаа талаар санал солилцсон байна. 

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж