Малид 3300 цэргийн хүчийг илгээнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

Малид 3300 цэргийн хүчийг илгээнэ

НҮБ-ын улс төрийн газар зүйн бүсчлэлээр 16 сая хавтгай дөрвөлжин километр талбайг хамрах, 16 орныг багтаасан Баруун Африкийн холбоо 3300 цэргийг Мали улсын лалын хэт даврагсдын эхлүүлсэн дайны бүст дахин ажиллуулахаар болсныг өчигдөр мэдэгджээ.

Учир нь энэ оны эхээр Баруун Африкийн холбоо буюу “ECOWAS” Малид болсон цэргийн эргэлт холбооны бодлоготой харшилсан учир Мали улсыг гишүүнчлэлээсээ түтгэлзүүлээд байсан юм. Ийнхүү дахин Малийг  цэргийн хүчээр хангаж байгаа нь энэ сарын сүүлээр Мали дахь АНУ-ын цэргийн хүчний бүрэн эрхийн хугацаа дуусч байгаатай холбоотой тус улсад дайны үед үүсэн эмх замбараагүй байдлаас сэргийлсэн арга хэмжээ аж.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж