Бурхан шашны байгууллагууд байгаль хамгаалах үйлсэд нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Бурхан шашны байгууллагууд байгаль хамгаалах үйлсэд нэгдлээ

Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн хурлын танхимд өнөөдөр “Нигүүлсэл ба байгаль хамгаалал-2010” сэдэвт сургалт, семинар болж байна. Гандантэгчэнлин хийд болон төв орон нутгийн сүм хийдүүдийн төлөөлөгчид уг үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, /БОАЖЯам/, The Tributary caн, Шашин ба байгаль хамгаалах холбоо, АНУ-ын Азийн сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн байгаль хамгаалах сан, Монголын ирвэс хамгаалах сан, Энэтхэг дэх Кармапагийн байгаль хамгаалах баг зэрэг байгууллагын төлөөлөгчид ажиглагч, илтгэгчээр оролцох юм. Сургалт семинарыг Монгол Улсын Засгийн газар болон Нидерландын Вант улсын Засгийн газрын Итгэлийн сангийн санхүүжилтээр Дэлхийн банктай хамтран БОАЖЯ-наас "Байгаль орчны шинэчлэл-2" төслийн хүрээнд АНУ-ын The Tributary Fund, МБШТөв Гандантэгчэнлин хийд, Шашин ба байгаль хамгаалах холбоо хамтран зохион байгуулж байна. Монголын бурхан шашинтнуудын Байгаль хамгаалах төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх замаар байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд сүм хийдүүдийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн сүм хийдүүдэд байгаль орчны жижиг төслүүд хэрэгжүүлэх, бурхны шашны байгаль хамгаалах уламжлалт арга ухаан, зан үйлийн талаарх сүсэгтэн олны мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор уг семинарыг зохион байгуулж байгаа аж.  

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж