МАХН-ын гишүүнчлэлээ сэргээсэн нэр дэвшигчдийг МАН-аас гараагүй гэсэн шалтгаанаар сонгуулийн хороо буруу шийдвэр гаргалаа гэж өлсгөлөн зарлагчид үзсэн байна. Налайх дүүргийн сонгуулийн хорооны дарга Э.Пүрэв-Очир “Бид хуралдаад давж заалдахаар болсон. Тиймээс хуульд заасны дагуу 14 хоногийн дотор давж заалдах тухайгаа мэдэгдэх учиртай. Үүний дараа нэр дэвшигчдийг бүртгэх эсэх нь шийдэгдэнэ” гэсэн хариу өгчээ. Сонгуулийн хорооноос өчигдөр орой давж заалдах шийдвэрээ дахин гаргасан тул эсэргүүцэгчид өнөөдрөөс өлсгөлөн зарлаж эхлээд байсан юм.
Орон нутгийн сонгуулиас болж Хөвсгөлд зарласан өлсгөлөн буумагц Налайхад дахин өлсгөлөн зарласан асуудал үүссэн ч өнөөдөр үдээс хойш Налайх дүүрэгт МАХН-аас нэр дэвшсэн 15 хүнийг сонгуулийн хороо нь бүртгэхээр болжээ. Тэд өнөөдөр мандатаа авч сурталчилгааныхаа ажилд орохоор болсон байна.