Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өнөөдөр Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг УИХ-ын дэд дарга Л.Цогд өргөн барилаа. Монгол Улсын санхүүгийн зах зээлийн хөгжил, тэр дундаа банкны салбарын үйл ажиллагааг төрөөс бодлогын түвшинд дэмжиж ажиллах  нь гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж Засгийн газрын гишүүн Ч.Сайханбилэг дарга хуулийг төслийг танилцуулахдаа хэллээ. Мөн “Банкны тогтвортой байдлыг хангах, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, улсын төсөвт учруулж болзошгүй  дарамтыг бууруулахад чиглэсэн хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьж байна” гэв.

 Уг хуулийн төсөл 7 бүлэгтэй бөгөөд хадгаламжийн даатгалыг нэвтрүүлэх, хадгаламжийн даатгалын корпорацийн эрх зүйг бий болгох, хадгаламжийн даатгалын гишүүн банкуудын хүлээх үүрэг, хадгаламжийн даатгалын хураамж, хураамжийн хэмжээ, журам, хадгаламжийн даатгалын нөхөн төлбөр зэргийг зохицуулах заалтууд орсон байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж