Физикчид үл үзэгдэгч цувыг шинэчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

Физикчид үл үзэгдэгч цувыг шинэчилжээ

Фото зүүн талд нь Duke University Photography, Баруун талд нь Landy & Smith, Nature Materials, 2012 он    

Дьюкийн Их сургуулийн эрдэмтэд үл үзэгдэгч цувны анхдагч туршилтын загварыг шинэчилжээ. Төхөөрөмжид нуугдсан биет нь нэг хэмжигдэхүүний талдаа хэт богино долгионы туяаны цацралтын дагуу  үзэгдэхгүй болдог ажээ. Эрдэмтэдийн судалгааны талаар  Nature Materials сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Төхөөрөмж нь ромб хэлбэртэй бөгөөд дотор нь ямар нэгэн биетийг нууж болно. Энэ анхдагч загвар одоо хоёр хэмжилт дэглэмээр ажилладаг. Биет зурагт байгаа хэвтээ ч юм уу ямар нэгэн чиглэлээр үзэгдэхгүй болдог. “Энэ нь “Алиса ид шидийн оронд” гэдгийн хөзөр шиг биет хажуугаасаа харагдахгүй ч бусад талуудаас сайн харагддаг” хэмээн уг судалгааны зохиогчдын нэг профессор Давид Смит тайлбарлажээ.

Үл үзэгдэгч цув нь түүний хавтангуудад туссан туяа нь (зураг дээр, зүүн талд нь) эхлээд нугарч дотор хэсгийг тойрон дараа нь төхөөрөмжийн нөгөө төгсгөлөөс дахин ойн эргээд эхлээд долгионы байрлалыг үүсгэнэ.  Үүнээс гадна нуугдмал биетийн ард байгаа хүн төхөөрөмжийн дотор байгаа зүйлийг олж харахгүй.

Үл үзэгдэгч цувны анхдагч загварыг анх 2006 онд танилцуулсан бөгөөд харин одоо түүний олон дутагдлыг засан залруулж чаджээ. Хавтангуудын хоорондын ойлтыг салгаж чадсан байна.

Үл үзэгдэгч цувны гол элемент нь химийн бүтцээр биш дотоод бүтцээр тогтоогдсон  тусгай материалаар хийгдсэн хавтангууд нь юм. Түүнийг метаматериал гэж нэрлэх ба ердийн линз, дулааны компьютерийн деталь зэрэгт ашиглаж болох аж. Тэдний элементийн хэмжээнээс нь хамааран төхөөрөмжийн долгионы урт богино нь зохицуулагддаг байна. Хэт богино долгионы туяа нь харагдах гэрлийн долгионы уртаар илүү учраас түүгээр үл үзэгдэгч цувыг бүтээж чадах нь амар гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж