
Одоогоор бүх нислэг хэвийн үргэлжилж байгаа ч цаашид ихэнх нутгаар өвлийн улирлын агаарын температурын сарын дундаж нь олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа тул нисэх буудлын тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах, нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангах үүднээс энэхүү албан даалгаврыг ИНЕГ-ын дарга С.Батмөнх гаргасан байна.
Агаарын хөлгийн газрын үйлчилгээ, холбоо, цахилгаан, төрөл бүрийн халаагч, галын багаж хэрэгслийн найдвартай, аюулгүй ажиллагааг шалгаж, тогтмол хяналт тавих, нислэгийн аюулгүй ажиллагаа, ажилтнуудын ажлын хариуцлагыг өндөржүүлэх, аэродромын байнгын бэлэн байдлыг хангах, тэмдэгтүүдийн орчмыг байнга цэвэрлэж, харагдцыг сайжруулах, аэронавигацын тоноглолууд, аэродромын хучилтын гадаргуу, хашаа хамгаалалтын бүрэн бүтэн байдалд хийх үзлэгийн давтамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ ажиллахыг сануулсан байна.
Мөн хатуу хучилттай нисэх буудлуудын хувьд хучилтын гадаргууд мөстөлт үүсэхээс сэргийлэх, үүссэн тохиолдолд яаралтай арга хэмжээ авч байнгын бэлэн байдлыг хангах, шороон зурвастай газарт өөрсдийн бололцоог ашиглах, орон нутгийн зам засвар, арчлалтын байгууллагуудтай хамтран цасыг цэвэрлэх, цэвэрлэгээний машин механизмуудын бэлэн байдлыг хангуулах, нислэг хойшлох, давхцах үед болон шөнийн гэрэл суултын тоноглолын хэвийн ажиллагааг хангах, агаарын хөлгийн газрын үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг урьдчилан бэлтгэх, шалгах ажлыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгохыг даалгасан байна.