“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнг Шведийн Стокгольмьд сурч, ажиллаж , амьдардаг монголчууд ирж тоглолтоо хийхийг урьжээ. Тэрээр уг урилгын хүлээн авсан бөгөөд Их эзэн Чингис хааны мэндэлсний 805 жилийн ойд зориулан энэ сарын 23-нд Стокгольм дахь монголчуудын урилгаар ганцхан удаа тоглолтоо хийж, харьд буй монголчуудаа ая дуугаараа хөглөхөөр болжээ. Тэрээр тоглолтдоо бүхий л хит дуунуудаа дуулах бөгөөд нэг үдшийг эх орноо санаглзсан залуустай дурсамжаар нь аялуулан уярааж, Монголоороо омогшуулан бут авах нь ээ.
А.ЗУЛ