“Apple” “Шинийг санаачлагч”- аар шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

“Apple” “Шинийг санаачлагч”- аар шалгарчээ

Олон улсад нэр хүнд бүхий судалгааны байгууллага болох “Booz & Company” жил бүр дэлхийн  хамгийн шилдэг “Шинийг санааглагч” байгууллагыг тодруулдаг. Тэгвэл энэ удаагийн дэлхийн хамгийн шилдэг,  “Шинийг санаачлагч” байгууллагаар Америкийн “Apple” компани  шалгарсныг тус компани өчигдөр мэдэгджээ. 

“Booz & Company”-д  энэ жил дэлхийн 700 компани материалаа ирүүлсэн бөгөөд зохион байгуулагчид “Шинийг санаачлагч” компанийг байгаль орчинд ээлтэй болон дэлхийн зах зээлд хэрэглэгчийн таашаалд нийцсэн, технологийн нарийн үзүүлэлтэд голлон анхаарсан эсэхээр нь тодруулсан байна.  “Booz & Company”-ийн мэдээлснээр  нэгдүгээррт, “Apple” компани, хоёрдугаарт, “Google”, гуравдугаарт, Америкийн “Minnesota Mining and Manufacturing”  компани тус тус  шалгарсан байна. Харин Өмнөд Солонгосын “Samsung” компани дөрөвдүгээрт, тавдугаарт Энэтхэгийн “Dell”, зургадугаарт “Microsoft” компани тус тус шалгарчээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж