Согтуугаар осгож амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

Согтуугаар осгож амиа алджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан гэмт хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Гуахалиунаас тодрууллаа.

-Амралтын өдрүүдэд ямар хэргүүд зонхилон гарсан бэ?

-Залилан, дээрэм хийсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осгох хэргүүд цөөнгүй гарсан. Тухайлбал Баянгол дүүргийн оршин суух 34 настай Ш гэгч залуу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осгож нас барсан. Мөн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд “Болдын даваа” гэх жалганд 170 см өндөртэй 20-25 насны залуу осгож нас барсан байсан. Одоогоор талийгаачийн хэн болохыг тогтоохоор ажиллаж байна.

-Залилангийн хэргийг тодруулбал?

-Чингэлтэй дүүрэгт “Урт цагаан”-ы ойролцоо гар утас, “ХААН”, “ХАС” банкны карт, 160 мянган төгрөгийн хамт алдсан гэх дуудлагын дагуу ажиллан эзэн холбогдогчийг баривчилсан байна. Сэжигтэн Х гэгч түүний картыг супермаркетад уншуулан, 800 мянган төгрөгийг нь завшсан хэрэг гарсан. Мөн тус дүүргийн долдугаар хороонд нэгэн иргэн таксинд хэтэвчээ мартан буусан. Гэтэл түүний цахим картаар таксины жолооч бензин авсан гэх хэргийг дүүргүүдийн цагдаагийн хэлтэст шалгаж эхлээд байгаа юм.

-Хүний амь нас хохирсон хэрэг гарсан уу?

-Хэнтий аймгийн Батноров суманд 28 настай Д гэгч шонгийн модноос өөрийгөө боомилж амь насаа алдсан. Мөн Өмнөговь аймагт 40 настай А-гийн зүрхэн тус газарт хутгалсан гэх хэрэг гарсан байна.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж