Ferrari Америкийн гамшигт өртөгсдөд хандив өгнө

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

Ferrari Америкийн гамшигт өртөгсдөд хандив өгнө

Дэлхийд нэртэй, хамгийн сайн авто машин үйлдвэрлэгч гэдгээрээ алдартай Ferrari “F12 Berlinetta” загварын машинаа  дуудлагаар худалдаж Америкийн Сэнди хар салхинд өртсөн иргэдэд тусламж үзүүлэхээр болсноо өчигдөр мэдэгджээ. Ferrari хамгийн анх “599XX Evo” загвараа дуудлага худалдаагаар худалдаалж 1.6 сая ам долларын тусламжийг Италийн газар хөдлөлтөд өртсөн хүмүүст хандивлаж байжээ.

 Харин энэ удаа “F12 Berlinetta” загварыг дуудлагаар худалдаж  Америкийн зүүн эргийн мужуудын Сэнди хар салхинд өртсөн иргэдэд тусламж үзүүлэх юм байна. Ferrari энэхүү дуудлага худалдаагаа ирэх долоо хоногт Техаст зохион байгуулан олсон ашиг орлогыг Америкийн улаан загалмайн нийгэмлэгт албан ёсоор өгөх  гэнэ. “F12 Berlinetta” спорт загварын машины дуудлага худалдааны үнэ 300 мянган ам доллараас эхлэх аж.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж