
Харин энэ удаа “F12 Berlinetta” загварыг дуудлагаар худалдаж Америкийн зүүн эргийн мужуудын Сэнди хар салхинд өртсөн иргэдэд тусламж үзүүлэх юм байна. Ferrari энэхүү дуудлага худалдаагаа ирэх долоо хоногт Техаст зохион байгуулан олсон ашиг орлогыг Америкийн улаан загалмайн нийгэмлэгт албан ёсоор өгөх гэнэ. “F12 Berlinetta” спорт загварын машины дуудлага худалдааны үнэ 300 мянган ам доллараас эхлэх аж.
