ОХУ-ын Красноярск хотын И.Ярыгиний нэрэмжит Спортын ордонд арваннэгдүгээр сарын 17-18-ны өдрүүдэд болох олимпийн гурав, дэлхийн болон европийн зургаан удаагийн аварга, алдарт бөх Б.Сайтиевийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын найм дахь удаагийн тэмцээнд оролцох Монголын тамирчид тус улсыг зорилоо.
Эрэгтэй:
38 кг:
М.Даваабаньд /“Хилчин” спорт хороо
42 кг:
Б.Ганбаяр /БТСДуС/
46 кг:
Г.Золжаргал /“Хилчин спорт хороо/
Ө.Даваасүрэн /“Алдар” спорт хороо/
Б.Ууганбаяр /Сэлэнгэ аймаг/
50 кг:
Х.Номинхонгор /БТСДуС/
54 кг:
Г.Ханбүргэдэй /“Алдар” спорт хороо/
М.Цогбаяр /73 дугаар сургууль/
Э.Гантулга /Сэлэнгэ аймаг/
69 кг:
Б.Бямбадорж /“Аварга” БТД
76 кг:
П.Нямсайхан /БТСДуС/
85 кг:
Х.Оюуннаран /73 дугаар сургууль/
Сонирхуулахад, өнгөрсөн оны тэмцээнд манай өсвөрийн бөхчүүдээс 42 кг-ийн жинд Х.Номинхонгор, Зулбанзрагчийн Мягмар, 63 кг-ийн жинд Болдхүүгийн Батсүх нар тус тус хүрэл медаль хүртжээ.