Ub стайлыг тодорхойлогч

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

Ub стайлыг тодорхойлогч

Э.Бат-Үүл баатар жинхэнэ утгаараа UB стайлыг бий болгох гэж байна. Тэрбээр гэр хорооллыг Сөүлийн Гангнам дүүрэг шиг болгохын тулд шинэ бодлого, шинэ ажлыг эхлүүлэх гэнэ. Улаанбаатарын унаган хүү Э.Бат-Үүл 40 мянгатад Битлзийг сонсож өссөн нэгэн. Төрөлх нийслэлээ хөгжүүлэх их бүтээн байгуулалтыг өөрийн хүссэнээр хийх боломж түүнд одоо л олдож буй. Энэ ч утгаар бидний нэрлэдгээр “G” хорооллыг Сөүлийн Гангнам дүүрэг шиг болгох гэнэ, тэр. Солонгосын хамгийн баян Гангнам дүүргийн тухай өгүүлэх “Гангнам стайл” дуу дэлхий нийтийг байлдан дагуулаад байгаа. Харин нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл энэ дууг сонсож, клипийг нь үзээд гэр хорооллыг яагаад Улаанбаатарын хамгийн баян дүүрэг болгож болохгүй гэж боджээ. Иймээс Үүл баатраар ахлуулсан нийслэлийн Ардчилсан намын баг улаанбаатарчуудын сайхан амьдрах орчны төлөө олон ажлыг эхлүүлжээ. Хотыг улстөрч хүн удирдах хэцүү, бүхнийг улстөржүүлэх үүднээс харж байна гэж түүнийг шүүмжлэх хүмүүс бий. Нөгөөтэйгүүр, Ардын намынхны өнгөр­сөн хугацаанд Улаанбаатарыг удирдахдаа хийж чадаагүй ажлыг хэдэн сарын дотор амжуулсан гэж түүнийг магтах нэгэн ч байна. Хотын дарга нийслэлийг хөгжүүлэх төлөвлөгөөндөө хотын ногоон бүсийг 20 хувь хүртэл нэмэгдүүлж, “хотын эко цагдаа”-г ажиллуулна. Мөн иргэдийн оролцоотойгоор газар зохион байгуулалт, төлөвлөлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх аж. Үүнээс гадна барилга, обьект барихдаа тухайн нутаг дэвсгэрийн оршин суугчдын саналыг заавал авдаг болохоор тусгажээ. Ямартай ч нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ирэх жилүүдэд гэр хорооллын дүүргийг баян дүүрэг болгохоор сэтгэл шулуудсан нь энэ. Харин дөрвөн жилийн дараа “G” хороолол хэрхэн өөрчлөгдөх бол. 

Ц.ЭНХЦЭЦЭГ
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж