Бүсгүй таны бугуйнд тохирох брэнд цаг хайцгаая

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Бүсгүй таны бугуйнд тохирох брэнд цаг хайцгаая

Бид эмэгтэй хүний бугуйн цагийг худалдан авахдаа чанарт нь бус харин тасралтгүй рекламдах таних, үл таних бренд нэрэнд нь татагддаг.

Хэрвээ танд мөнгө асуудал биш, таны зогсоолд “Мерседес 600” сойлттой байдаг бол та аль хэдийнээ швейцари цагны цуглуулгатай болж амжсан л байх. Харин танд дуртай даашинздаа тохируулан зүүчих цаг хэрэгтэй болжээ. Гэтэл та бас тийм ч хямдханыг сонирхохгүй байдаг. Хямдхан тусмаа нас богинотой. Бас тэгээд “баян хүн л хямдхан барааг олон дахин худалдаж авдаг” гэсэн үг хэзээ ч юм миний чихэнд хүрсэн байх юм. Тэгэхээр яах вэ.

Юутай ч ийм цаг нь өвөрмөц хийцтэй, таны найз бүсгүйн бугуйд хэзээ ч харагдахааргүй байх хэрэгтэй. Түүгээр зогсохгүй нэг бус хэд хэдэн даашинзан дээр зохих, бас ажилдаа ч хүлээн авалт дээр ч зүүчихээр байх хэрэгтэй. Эцэст нь борооны анхны дусалд л зогсчих, хэврэг цаг мэдээж хэрэггүй. Мэдээж хамгийн чухал нь харах бүрт яг хэдэн цаг болж буйг долийн зөрүүгүй танд мэдээлж байх ёстой.

Тэгэхээр таны бугуйнд тохирсон бренд цагийг хайцгаая. Үүний тулд та тэрхүү брендүүдийн тухай бага боловч ойлголт авсан байх хэрэгтэй шүү. Сонголт хийхдээ:
-300 ам.доллар хүртэлх үнэтэй
-Европ болон Японы фирмийн
– 4-5 жил зогсолтгүй ажиллах
-Засварлаж болох

Эдгээр үндсэн шаардлагыг хангаж байвал хамгийн найдвартай гэсэн үг.
Ер нь хамгийн зөв сонголт бол швейцари хийцийн цагны хуулбар болох “Jacob&Co”, “Hermes”, “Montblanc”, “Chopard”,“Gucci” , “TechnoMarine” фирмийн цаг юм. Ийм швейцари хийцийн дууриамал цагууд нь хурц, гялалзсан, хамгийн “моодний” байдаг. Бас дээр нь тийм ч хадсан үнэтэй биш. За ингээд фирмийн цагуудын онцлогийг нь сонирхож үзье.

“Gucci”
Сонгодог загварын цаг сонирхож буй бүсгүйчүүдэд хамгийн тохиромжтой. Сонгодог хэв маягийн хувцсан дээр тун гайхалтай зохицдог. “Gucci”-ийн эмэгтэй цаг нь таны дээд зиндааны хүрээлэлд багтдаг эсэх, амьдралын айзам, хэ маяг, таны хувийн зан чанар, ер нь л таны байр суурийг тодруулж өгнө. “Gucci”-ийн цагнууд он жилийг улираан, загварын хувиралд уусалгүй, урьдын бүхнийг тэр хэвээр нь хадгалж, ирэх он цагийг ч өөртөө агуулах өвөрмөц мэдрэмжийг загвараараа илэрхийлсэн нарийн ур хийцтэй байдаг.

“Chopard“
“Chopard “ нь гоёл чимэглэлийн урлагийн сонгодог дээд ур ухааны бэлгэ тэмдэг болсоор өнөөдөртэй золгож буй. Европын эртний цаг үйлдвэрлэгч “Chopard” фирмийн уриа өнөөдөр бүх дэлхийгээр түгэн тархсан бөгөөд тэдний цуглуулгууд нь үйлчлүүлэгчдийн хүсэн хүлээсэн хамгийн тансаг загвар хийцтэй байдаг. Өнөөгийн бүсгүйчүүдийн хэрэгцээ болсон элдэв содон өнгө, загварыг зөвхөн “Chopard”-ийн цагнуудаас олж харж болно. “Chopard” нь бусад бүх брендээс хамгийн эмэгтэйлэг, ер бусын, хурц сэтгэмжтэй.

“ Dior”
“Дур булаам эмэгтэйчүүд”. Энэ бол “Dior “-ийн гол уриа. Оройн тансаг зоогоос эхлээд өндөр хэмжээний уулзалт, хүлээн авалт. Энэ орчинд бүгдийн анхаарлын төвд орших нь “Dior “-ийн мөнхийн зорилго. Гял цал, тансаг, уран нарийн хийц “Dior “-ийн бусдаас ялгарах гол онцлог.

“Franck Muller”
Энэ фирмийн баримталдаг гол зарчим нь бүх “дэлхийг өнгөөр бүрхэх”. “Franck Muller” уйтгар, үл итгэлцлийн сүүдрийг “үлдэн хөөж” өөдрөг , хөгжилтэй мэдрэмжийг эгүүлэн “амьдрал бол тоглоом “ гэдгийг хэрэгжүүлсэн фирм. Зохион бүтээгчийн зоригтой шийдлээр “Franck Muller”-н бугуйн цаг нь хоромхон агшны зугаа, инээд, наргиа гээд замхарч одсон дурсамжуудыг сэргээсэн өөдрөг мэдрэмжийг илэрхийлдэг онцлогтой. Тоо бүр нь аз жаргалын бэлгэ тэмдэг -энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй голын эрэг дээр баяр хөөр дүүрэн тоглож буй хүүхдүүд, уран сэтгэмж бүр нь өөрийн давтагдашгүй хурц өнгийг илэрхийлнэ.

“Hermes”
Хэрвээ та “Hermes” –ийн загваруудыг шүтэн биширдэг бол “Hermes Kelly” загварын цагны үзүүлбэрийн шоунд анхаарлаа хандуулах хэрэгтэй болно. “Секс” хэв донж бүхий “Hermes Kelly” загварын цагнууд тэрхүү шоуны үеэр жинхэнэ загвар зохион бүтээгчдийн уран сэтгэмжээр улам амилж, дэлхийн олон үзэсгэлэнт эмэгтэйчүүдийг байлдан дагуулдаг юм. Эмэгтэй хүний бугуйн гуалиг төрхийг тодруулсан, нарийхан ширэн оосор дээр бяцхан цоожны хэлбэртэй цагийг бэхэлсэн нь тун гайхалтай.
Энэ загвар нь домогт кино жүжигчин Грейс Келлийгийн нэрээр нэрлэгдсэн юм. Бид “Hermes”-ийн Загварын ордны аксессуараас бид дур булаам, эмзэг нарийн чимэглэл бүхий цагийг олж харах болно.

“Jacob&Co”
“Jacob&Co”-ийн гар урлалын цагуудийн шинэ загвар бүр нь хурц, хөгжилтэй санаа агуулсан, хэрэглэгчийг бусдаас ялгаруулж чадсан байдгаараа онцлог юм. “The 5 Time Zone “нь үнэхээр дэлхийн таван тивийн цагийг нэгэн зэрэг зааж чаддаг байна. Дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий хотууд болох Нью-Йорк, Лос-Анжелес, Парис болон Токиогийн цагийг ч заана. Энэ загварууд нь дизайн тун сайтай, энгийн, хэрэглэхэд таатай. Ялангуяа бизнесийн орон зай нь нэг орноор хязгаарлагддагүй хүмүүсийн хувьд тун ч хэрэгтэй.

“Bvlgari
“Bvlgari”- бол жинхэнэ итали гоёл. Чанартай цагийн тухай яриа үүсэхэд бүгд л "Bvlgari".-г санадаг. Зуун жилийн түүхтэй энэ фирмийн тансаг сайхан цагнууд дэлхийн олон орны гоёл чимэглэлийн дэлгүүрүүдийг чимэглэж байдаг юм.

“Chanel”
Шаазан “J12” цагаас “Chanel” хүртэлх бүх л цагнууд нь анхны спорт загварын цаг байсан бөгөөд олон улсын уралдаан тэмцээнээс олон ч шагнал хүртсэн юм. Тодруулбал, 2001,2003 онд “Оны цаг” шалгаруулалтаас “Хамгийн шилдэг спортын цаг” гэсэн шагнал хүртэж байсан юм. “J12” цаг нь тансаг хийцийн бугуйн цагны бэлгэ тэмдэг. Харин “Chanel” нь жинхэнэ зуны, аяллын уур амьсгалыг шингээсэн онцлогтой.

Энэ мэтчилэн эмэгтэйчүүд бидэнд цагны сонголт хийх боломж асар өргөн юм. Бренд цагны талаархи энэхүү товч мэдээллийн дагуу та зөв сонголтыг хийж чадна гэж найдаж байна. Сонгож авсан цаг тань таны хамгийн хайртай гоёл төдийгүй үнэнч туслагч чинь байх болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж