Мөн 2007-2011 онд тархаж, учруулсан хохирлын хэмжээгээр багагүйд тооцогдож байсан DNSChanger, өнгөрсөн жил ихээр тархсан Ransomware (компьютерийн файл болон системийн ажиллагааг зогсоож, түүнийг засварлах нэрээр төлбөр шаарддаг mallware)-үүд ээс гадна спам тараах энгийн үйлчилгээнүүдийг ч бас санал болгож байна. Оросын хар зах дээрх кибер довтолгооны голлох үйлчилгээнүүдийн ханш дараах байдалтай байна.
- Gmail бүртгэлд нэвтрэх – 1 имэйлд 162$
- SOCKS бот (хамгаалалтын системийг нэвтлэх зорилготой) – 100$
- DDoS довтолгоо – хоногт 30-70$, сард 1200$
- Хэрэглэгчийн мэдээллийн сан болон имэйлрүү спам илгэх:1 сая имэйл тутамд 50-500$
- SMS спам – 100 мянгаас 1 сая мессеж тутамд 3-150$
- Ботнет – 200-2000$
- Windows-ын Root-kit – 292$
- Фэйсбүүк болон Твиттер бүртгэлд нэвтрэх – 130$
- Компаниудын имэйлийн сүлжээнд нэвтрэх – 500$
- Windowsийн хамгаалалт эвдэхэд зориулсан программууд – 10-20$
Илтгэлд дурдсанаар эдгээр кибер үйлчилгээний үнэ хөлс улам хямдарч байгаа бөгөөд Фэйсбүүкийн 1 сая 100 мянган хэрэглэгчийн хувийн мэдээллийг 5 доллараар худалдаж авсан тохиолдол ч гарчээ. Мөн кибер гэмт хэрэгтнүүд халдлагын үйлчилгээний үнийг бууруулахын тулд хамгийн сүүлийн үеийн технологуудыг ашиглаж байна гэжээ.