Далай дайчин дархан аварга Самбуугийн Чүлтэм

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

Далай дайчин дархан аварга Самбуугийн Чүлтэм

Аваргын алдар: Самбуугийн Чүлтэм

Төрсөн он(жил): 1875-1945(гахай)

Нутаг ус: Сэцэн хан аймгийн Боржгин Цэцэн вангийн хошуу(одоогийн Дундговь аймгийн Говь-Угтаал, Цагаандэлгэр сум)

Цол чимэг:
Улам өсөх, өрнөн дэлгэрэх, харилтгүй жавхлант, онц түрэмгий, маш гайхамшигт, бат суурьт, баатар зоригт, тонж гарамгай, хичээнгүй нягт, үнэн хүчит, саруул сайжрах, хууринан шуугих, даяар үзэсгэлэнт, манлайн баясгалант, өнөд амгалант, бүхнээ дуурсгагч, хотлоор баясгагч, бардан түрэмгий, бат ерөөлт, үнэн сүжигт, үнэхээр бишрэлт, үнэн хүчит, хэтэрхий хичээлт, далай дайчин дархан аварга(1918 он).

Барилдааны амжилт: Даншиг наадамд 1906 онд түрүүлэн аварга цол хүртсэн ба 1902(заан цол), 1904, 1907, 1908, 1911 онд 5 удаа шөвөглөн, тусгай даншигт 1902(арслан цол), 1904, 1907 онд 3 түрүүлэн, 1903 онд шөвгөлжээ. Уул тайлгын наадамд 1912 онд түрүүлэн,  1903, 1905, 1908 онд үзүүрлэн, 1904, 1916-1919 онд 5 удаа шөвгөлжээ.

Гол онцлог: 1925 оны хүн амын тооллогоор Дэлгэр их уулын аймгийн Өнжүүл уулын хошуу(Их шавийн)-ны дансанд аварга Чүлтэм хар, 51 настай хэмээн бүртгэгджээ. Тэгэхээр 1875 онд төрсөн, Дундговь чигийн хүн болж таарч байна. Хүү Сугар нь начин(заан) цолтой барилдаж, 1960 оны эхээр Улаанбаатар хотод амьдарч байжээ.

Дархан мэх: хөлд орох, давхар хамах, мордох

Бөх судлаач Б.Цогтбаатар

Эх сурвалж: WWW.TODMAGNAI.MN
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж