“Хуульчид юуны өмнө Эрүүгийн хуулиар иргэдээ айлгадаг. Эндээс авлига, хээл хахууль төрдөг, танил талгүй, мөнгөгүй иргэд шоронд явдаг, улс орон шоронждог, хөлжиж бэлжсэн хурандаа нар бий болдог. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг хуульчдын хууль болгоно. Харин иргэд Захиргааны болон Иргэний хуулийг хэрэгжүүлэх ёстой. Гадаад орнуудад шүүх хурал таван хаалгатай танхимд болдог. Монголд хоёрхон хаалгатай. Гэрч, хохирогч, өмгөөлөгч, сэжигтэн бүгд нэг хаалгаар ордог. Асар их аюул занал дор шүүгчид ажилладаг. Ийм байж болохгүй” гэж Хууль зүйн сайд хэллээ.
Мөн тэрээр хөдөлгөөнт эргүүлийг татан буулгаагүй, харин нутаг дэвсгэрийн цагдаа руу шилжсэн гэдгийг тайлбарлалаа.
Хуулийн шинэчлэл хийх эрх зүйн орчинг бүрдүүлэхийн тулд Эрүү, Эрүүгийн байцаан шийтгэх зэрэг найман хуулийн төслийг ирэх арванхоёрдугаар сард УИХ-д өргөн барих ажээ.