“Эрдэнэт” бужигнана

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Зөвлөлийн хурал маргааш эхэлнэ. Энэ удаагийн Зөвлөлийн хуралд оролцохоор “Эрдэнэт”-ийн ОХУ-ын талын 49 хувийг эзэмшигч “Ростехнологи” компанийн Ерөнхий захирал С. Чемезов ирэх гэж байна. Тэрбээр мөн “Монголросцветмет” нэгдлийн Зөвлөлийн хуралд оролцохоор төлөвлөжээ.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Зөвлөлийн хурлаар цөөнгүй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд тэдгээрийн дунд үйлдвэрийн Захирлуудын халаа сэлгээ, шинэ томилгоо яригдаж болзошгүй. Монголд УИХ-ын сонгууль болж, төрийн яам агентлагуудын дарга нар ээлж дараалан солигдож, “цус шинэчлэгээд” дуусч байна. Харин одоо төрийн мэдлийн компаниудын Гүйцэтгэх захирлуудыг халж солих ээлжит давалгаа ирнэ гэсэн хүлээлт байгаа юм.

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж