
“Эрдэнэт үйлдвэр”-ийн Зөвлөлийн хурлаар цөөнгүй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд тэдгээрийн дунд үйлдвэрийн Захирлуудын халаа сэлгээ, шинэ томилгоо яригдаж болзошгүй. Монголд УИХ-ын сонгууль болж, төрийн яам агентлагуудын дарга нар ээлж дараалан солигдож, “цус шинэчлэгээд” дуусч байна. Харин одоо төрийн мэдлийн компаниудын Гүйцэтгэх захирлуудыг халж солих ээлжит давалгаа ирнэ гэсэн хүлээлт байгаа юм.