Ху Жиньтао тус орны коммунист намын Цэргийн зөвлөлийн даргаас энэ өдрүүдэд болж байгаа ХКН-ын ээлжит их хурлын дараа огцрох тухай яригдаж байна. Ингэснээр тэр өөрийн залгамжлагчдадаа Дээд ерөнхий командлагчийн тушаалыг бараг шилжүүлсэнд тооцогдох болж байна гэж Хонгконгийн “South China Morning Post” сонин даваа гаригт бичжээ.
Ху Жиньтао Хятадын коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд ХКН-ын ТХ-ны Цэргийн зөвлөлийн гишүүн, БНХАУ-ын дарга юм. Өнөөгийн лидер намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаар 2002 онд болсон намын XVI их хурлаас сонгогдож, 2003 оны хавар Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн чуулганаар БНХАУ-ын даргаар томилогдож байв. Гэхдээ тус орны цэргийн салбарыг 2005 он хүртэл өмнөх Ерөнхий нарийн бичгийн дарга, улсын экс тэргүүн Зян Земинь хянаж байсан юм. Зян Зэминийн тэрхүү үйлдэл нь Ху Жиньтаогийн залгамжлагч Си Жиньпин ямар хэмжээний эрх мэдэл авах вэ гэдэг талаар тодорхойгүй байдлыг үүсгэсэн байв.
Сонины нууц эх сурвалжийн хэлснээр Ху Жиньтао уг тушаалаа өгөхөөр шийдсэн нь түүний бүх мэдлээ өгөхөд бэлэн байгааг харуулж байгаа үйлдэл гэж үзэж байна. Хятадад засаг шилжүүлэх ажиллагаа 2013 оны гуравдугаар сард парламентын ээлжит чуулганаар төгсгөл болох ёстой. Тэр үед Ху Жиньтао Хятадын дарга мөн Цэргийн төв зөвлөлийн даргын тушаалаа орхиж ч магадгүй юм. Цэргийн төв зөвлөлийн өнөөгийн дарга гавьяаны амралтдаа гарах эрмэлзэлтэй байгааг уг эх сурвалж мөн тэмдэглэжээ. “Өөрийн нэр хүндийг ихэд эрхэмлэдэг Ху Жиньтао хэрэв Зян Зэминийн туршилтыг давтвал авахаасаа илүү алдаж болохыг сайн мэдэж байгаа” хэмээн эх сурвалж хэлсэн байна. Зян Земинь тухайн үедээ ХКН-ын Цэргийн зөвлөлийн тушаалыг өгөхөөс татгалзсан нь олон зөрчилдөөн үүсгэж байсан.
Хятадын Ардын чөлөөх армийн болон зэвсэгт цагдаагийн удирдлагын дээд байгууллага БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийг 1982 онд байгуулжээ. Түүний анхны дарга нь Дэн Сяопин байсан ба 1990 онд түүнийн Зян Земинь удирдаж эхэлсэн байна. ХКН-ын дүрэм ба Хятадын Үндсэн хууль нь бараг адилхан бүтэцтэй намын ТХ-ны Цэргийн зөвлөл ба Цэргийн төв зөвлөлийн бүрэн эрхийг хязгаарладаггүй бөгөөд өнөөгийн Хятадад эдгээр тушаалыг нэг хүнд хамруулдаг юм.