“Морьтон бичээч” төслийн үдэшлэг болно

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

“Морьтон бичээч” төслийн үдэшлэг болно

Монголчууд морин дэл дээр давхиан дундаа бичиж, туурвиж, зурж, урлаг бүтээж, зохиож, түүхээ тэмдэглэж явсан урлагийг өнөө үед сэргээхийн тулд “Цорос, Монгол судлал, сургалтын төв”-өөс “Морьтон бичээч” төсөл хэрэгжүүлэх гэж байна. Тэд төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө босгохоор хандивын хүлээн авалт хийхээр болжээ.
Маргааш “Blue Mon” төвийн 4-р давхарт “Buffalo Grill” ресторанд хандивийн хүлээн авалт болох бөгөөд урилга 100 ам.доллар байх аж. “Цорос, Монгол судлал, сургалтын төв” нь морин дэл дээр, давхиан дунд үйлддэг уран бичлэгийн соёлыг сэргээж, үндэсний баяр наадмаар үзүүлэн сурталчлахаар төлөвлөж байгаа ажээ.

Б.НАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж