Хөвсгөлд автомашин нууранд цөмөрчээ

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

Хөвсгөлд автомашин нууранд цөмөрчээ

Хөвсгөл
аймгийн Түнэл сум гуравдугаар багийн “Хаг нуур” гэдэг газар энэ сарын
10-нд 28-07 УБВ улсын дугаартай “Маяти” маркийн ачааны дунд оврын
автомашин нууранд цөмөрч унасныг гаргахаар ажиллаж байна. Машинд таван
хүн байсныг аймгийн Онцгой байдлын хэлтсийн харьяа Аврах тусгай ангийхан
гаргаж авсан бөгөөд хүмүүсийн биеийн байдал сайн байгаа юм байна. Харин
автомашиныг гаргах ажиллагаа үргэлжилж байгаа аж.  

Мөн Сэлэнгэ
аймгийн Сүхбаатар сумын дөрөвдүгээр багийн “Орхон-Сэлэнгийн бэлчир”
гэдэг газар арваннэгдүгээр сарын 4-нд найман сартай хүүтэйгээ голын мөс
цөмрөхөд осолдож хил давж гарсан байж магадгүй гэгдэж байгаа бүсгүйг
эрэн хайх ажиллагаа үрэлжилж байна. Аврах тусгай ангийн мэргэжилтэн
хошууч Ж.Дамдинсүрэн ахлагчтай 11 алба хаагч, ар гэрийн хоёр хүний хамт
ОХУ-ын нутаг дэвсгэрт, аймгийн Онцгой байдлын газрын 36 алба хаагч
гурван хэсэгт хуваагдан, хоёр улсын хилийн зааг хүртэл эрэн хайх
ажиллагаа явуулж байна.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж