
Мөн Хэнтийн аймагт галзуу өвчний улмаас хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа аж. Тус аймгийн Батноров сумын Айргийн жалга гэдэг газар галзуу өвчин гарч, өвчилсөн малыг халдваргүйжүүлэн, тусгаарлаад байгаа юм байна.
Мал амьтны гоц халдварт өвчний тохиолдол илэрсэн тохиолдолд харьяа аймгийн Онцгой байдлын албан болон холбогдох албанд яаралтай мэдэгдэж байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Ш.ЧИМЭГ