MacBook илүү хурдан, цэнэгээ удаан барьдаг боллоо

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

MacBook илүү хурдан, цэнэгээ удаан барьдаг боллоо

“Apple” компанийн шилдэг бүтээгдэхүүний нэг болох MacBook лэптоп шинэчлэгджээ. Компанийн зүгээс MacBook-ийн хүчин чадлыг нэмснээс гадна хэрэглэгчдийн таашаалд нийцэх нэгэн зүйл нэмсэн нь баттерейны хүчин чадал буюу цэнэгээ барих хугацааг нэмэгдүүлсэн байна.

Шинэ загварын MacBook 2.4GHz Core 2 Duo процессортой, NVidia GeForce 320M график карттай, 10 цаг цэнэгээ барих чадвартай болжээ. Түүнчлэн 2GB DDR3 RAM-тай, 250GB HDD-тэй юм. Гэхдээ эдгээр нь зөвхөн 13 инчийн MacBook Pro лэптопт хамаарах бөгөөд харамсалтай нь, өмнөх загварт байсан хөнгөн цагаан гадаргуу, гэрэлтдэг товчлуур зэрэг нь үгүй болжээ. Харин үнийн тухайд 999 ам.доллар хэвээр үлдсэн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж