Cougar Energy Монголд нүүрс хийжүүлэх төслийн судалгаа хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

Cougar Energy Монголд нүүрс хийжүүлэх төслийн судалгаа хийнэ

Cougar Energy компани Монголд 500 сая тонн эрчим хүчний нүүрсний нөөц
эзэмшдэг Hulaan Coal компанитай нүүрс хийжүүлэх төсөлд хамтран ажиллах
санамж бичиг байгуулснаа энэ сарын дундуур мэдэгджээ. Cougar Energy
компани нь Австралийн нүүрс хийжүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулдаг
бөгөөд Hulaan Coal нь Канадын Ванкуверт төвтэй Монголд нүүрсний төсөл
эзэмшдэг компани юм.

Hulaan Coal компанийн нүүрсний ордын нөөцийн дийлэнх хэсэг нь 150 метрийн гүнд оршиж буй учир нүүрсийг газрын гүнд нь  хийжүүлэх буюу UCG технологид ихээхэн тохиромжтойг Cougar Energy-гийн төлөөлөл онцолсон байна. Гэхдээ юуны өмнө уг төсөлд зориулж бизнес санхүүгийн болон эрх зүйн магадлан шинжилгээ (due diligence) хийх ажээ. Энэхүү төсөл хэрэгжих юм бол эхний ээлжинд цахилгаан станцуудын хэрэгцээнд зориулагдсан хийн түлш үйлдвэрлэх юм байна. Үүнийгээ цааш нь дахин боловсруулж байгалийн синтетик хийн түлш болгох боломжтой ажээ.

Монголд нүүрсийг шингэн болон хийн түлш болгох ажлууд сүүлийн үед маш өргөн хүрээнд яригдаж байгаагийн дотор Cougar Energy, Hulaan-ы хооронд хэлэлцэж буй нүүрсийг хийжүүлэх төсөл нэмэгдэж болзошгүй. Hulaan Corporation-ы тухайд Монголд төдийлөн танил болоогүй компани ч гэлээ  захирлаар нь “Шарын гол” компанийн ТУЗ-ийн гишүүн, Firebird Management сангийн захирал Жеймс Пассин ажилладаг.

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж