ОХУ-д монгол бүсгүй хүнд бэртжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

ОХУ-д монгол бүсгүй хүнд бэртжээ

ОХУ-ын Иркутск хотод өчигдөр орон нутгийн цагаар 08 цагийн орчимд автотээврийн осол гарч монгол эмэгтэй хүнд гэмтчээ. Иркутск хотын ойролцоо Усть Балей тосгоноос Александровскийн замд холгүй “Камаз” маркийн ачааны автомашины араас машин мөргөж осол гарсан. Орон нутгийн Замын цагдаагийн газрынхны мэдээлж байгаагаар, “Тоёта Ипсум” маркийн суудлын автомашиныг 48 настай, Монголын иргэн эрэгтэй жолоодож явсан аж. Жолооч өөрөө гэмтээгүй, харин хажууд нь сууж явсан 24 настай монгол эмэгтэй хүнд гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. 

Цагдаагийн багууллагын ажилчид ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж