БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудын мэдээллээс үзвэл тэдгээр оюутан магистрын нэгдүгээр курсынхэн гэнэ. Тэдний сурч байсан сургууль бүртгэлийн зөрчилтэй байсны улмаас өнгөрсөн наймдугаар сараас хойш холбогдох байгууллагын хараанд ороод байжээ. Зөрчилтэй асуудлаар нь шалгалт хийтэл тэнд сурч байсан монгол магиструудын хагас нь эх орондоо их, дээд сургууль төгссөн гэсэн хуурамч диплом, бичиг баримттай байсан. Түүнээс үүдэж оюутнууд Цагаачлалын албанд хүргэгдсэн гэсэн мэдээлэл одоогоор БНСУ-д гараад байгаа юм байна.
Уг асуудлаар Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ, Монгол оюутны холбоо, монгол залуучуудын холбоо үг дуугарч оюутнуудынхаа эрх ашгийг хамгаалах ёстой гэж БНСУ дахь монголчууд үзэж буй ажээ.