Холливудын хөөрхөн бүсгүй Энн Хэтэуэй сүүлийн үед баяр ёслолд дарагдах болжээ. Жүжигчин Энн Хэтэуэй дөнгөж сар гаруйн өмнө үнэт эдлэлийн загвар зохион бүтээгч Адам Шульмантай хуримлаж, амьдралдаа тохиох хосгүй баярт мөчөө гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгээ хуваалцсан юм. Тэгвэл өчигдөр Энн Хэтэуэй 30 нас хүрч, гэр бүл, найз нөхдийнхөө хамтаар төрсөн өдийн үдэшлэг зохиожээ. Тэрээр төрсөн өдрийн үдэшлэгтээ бор, шаргал өнгийн гялалзсан пластик бүхий шал шүргэсэн урттай, цээж ил гарсан тансаг даашинзаар гангарсан бөгөөд нөхрийнхөө хамтаар их л жаргалтай харагдсан байна. Ийнхүү Энн Хэтэуэй энэ жилийг ажил, амьдралын арвин олж, омогтой үдэж, удахгүй айлчлах шинэ оноо амжилтаар дүүрэн угтан авах бэлтгэлээ хэдийнэ базаажээ.
Б.Анхтуяа