Чинжүү, жүржтэй шорлог

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Чинжүү, жүржтэй шорлог

Орц 4 тавагт:
Хонины мах 500г
Кетчуп 100г
Ногоон сонгино 1 ширхэг
Жүрж 1 ширхэг
Хачирт:
Улаан байцаа тал
Салатны навч
Жүржийн шүүс 1/2 стакан
Майонез 2 хоолны халбага
Алимны цуу 1 хоолны халбага
Найруулсан гич 1 цайны халбага
Давс
Перец
Хийх арга:
Хонины махыг өөхнөөс нь цэвэрлээд, дөрвөлжин хэрчиж, тавганд хийгээд
кетчуп нэмж хутгана. Байцааг нарийн савх хэлбэртэй, салатны навчийг
жижиг, ногоон сонгиныг 5 см урттай хэрчиж бэлтгэнэ. Жүржийг 8 хуваагаад
дахин хөндлөн зүснэ. Том гүнзгий тавганд жүржийн шүүс, майонез, гич,
давс, перец хийж хутгаад байцаа, салатны навч нэмж болгоомжтой хутгана.
Мах, ногоон сонгино, жүржийг үелүүлэн төмөр шоронд сүлбэж бэлтгэнэ.
Дээрээс нь мах дарсан сүмсийг асгаад гриль дээр шарна.

ecook

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж