“Даяаршил ба монгол үндэстний хэл” хэлэлцүүлэг болно

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

“Даяаршил ба монгол үндэстний хэл” хэлэлцүүлэг болно

УИХ-ын Тамгын газрын Судалгааны төв, хэлний бодлогын академиас хамтран зохион байгуулах “Даяаршил ба монгол үндэстний хэл” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр 09.00 цагт Төрийн ордонд эхэлж байна.

Хэлэлцүүлэгт  “Шударга ёс” эвслийн УИХ дахь бүлгийн дарга Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн М.Батчимэг нар болон бусад  УИХ-ын гишүүд  оролцохын зэрэгцээ “Даяаршил ба үндэстний хэл” сэдвээр Хэлний бодлогын үндэсний академийн ерөнхийлөгч, хэл шинжлэлийн ухааны шинжлэх ухааны доктор, профессор Ч.Зэгиймаа, “Монгол хэлийг хамгаалан хөгжүүлэх талаар явуулах бодлого” сэдвээр Хүмүүнлэгийн их сургуулийн Эрдмийн сургуулийн Соёл судлалын багийн ахлагч, доктор, профессор Ц.Пүрэвсүрэн нар илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Мөн тус хэлэлцүүлэгт  Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Шинжлэх ухааны академи, Их, дээд сургууль, Олон улсын байгууллага, Төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид оролцож санал бодлоо солилцох юм.
 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж