Налайхын сонгуулийн хороог эзэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

Налайхын сонгуулийн хороог эзэлжээ

Нийслэлийн Налайх дүүргийн сонгуулийн хороо МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн 15 хүнийг бүртгэхээс татгалзсан байна. Иймээс уг үйлдлийг эсэргүүцэн өчигдөр тус эвслийн 150 гишүүн Налайхын сонгуулийн хорооны гадна жагссан юм.

Харин өнөө өглөөнөөс МАХН, МҮАН-ын гишүүд сонгуулийн хорооны байрыг эзлэн авч хаалгаар нэг ч хүн оруулж, гаргахгүй хаасан байна.

Хэдийгээр Налайх дүүргийн сонгуулийн хороо үүнийг эсэргүүцэж байгаа ч эвслийн гишүүд сонгуулийг хүчингүй болгоно хэмээж буй ажээ.

УИХ дахь МАХН-ын гишүүдийн төлөөлөл байдалтай танилцахаар одоо Налайх руу явах гэж байгаа аж.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж