Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Импорт нэмэгджээ

Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт  тавдугаар сарын 15-ны байдлаар 1768.1 сая ам.долларт хүрсэн ч гадаад худалааны тэнцэл 50,5 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. Мөн хугацаанд экспорт 858.8 сая ам.доллар, импорт 909.3 сая ам.доллар байжээ. Экспортод  зэсийн баяжмал 32.8 хувь, нүүрс 21.5 хувь, цайрын хүдэр, баяжмал 6.7 хувь, боловсруулаагүй нефть 6.5 хувь, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 6.3 хувь, төмрийн хүдэр, баяжмал 6.1 хувь, бохир ноолуур 4.3 хувь, хайлуур жоншны хүдэр, баяжмал 3.7 хувь, молибдений хүдэр, баяжмал 2.1 хувь, самнасан ноолуур нэг хувь, үлдсэн есөн хувийг экспортын бусад бүтээгдэхүүн эзэлж байна.
Тавдугаар сарын 15-ны байдлаар импортын гол гол бүтээгдэхүүний хэмжээ өсөн нэмэгдсэн дүн гарчээ. Үүнд, автобензиний импортын биет хэмжээ өнгөрсөн дөрөвдүгээр сарын эцсийнхээс 6.6 мянган тонн, үнийн дүн 5.3 сая ам.доллараар, дизель түлшний импортын биет хэмжээ  таван мянган тонн, үнийн дүн 3.9 сая ам.доллараар өссөн байна. Импортын  гурилын хэмжээ 4.2 мянган тонноор,  ачааны автомашин 345 ширхгээр,  суудлын автомашин 909 ширхгээр,  янжуурын импортын  хэмжээ 14 сая ширхгээр тус тус нэмэгдсэн гэж Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.

Д.Сура

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж