Өлсгөлөн 108 дахь цагтаа зогсов

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

Өлсгөлөн 108 дахь цагтаа зогсов

Хөвсгөл аймагт МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гурван гишүүн аймгийн сонгуулийн хорооны үйл ажиллагааг эсэргүүцэн нойтон өлсгөлөн зарлаад байсан билээ.

Тэнд байдал эгзэгтэй болсныг УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдэгдэж улмаар парламентад суудалтай намуудын удирдлагууд хамтарсан мэдэгдэл гарган орон нутгийн сонгуульд эв нэгдэлтэй шударгаар оролцохоо мэдэгдсэн юм.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат чуулган завсарламагц Хөвсгөл аймгийг зорьж тэнд ажиллаж байгаа. Ямар боловч намууд учраа ололцож “Шударга ёс” эвслийн бүлгийн нэр дэвшигчдийг Хөвсгөл аймгийн сонгуулийн хороо бүртгэхээр болжээ.

Ингээд өлсгөлөн зарласан гурван иргэн өчигдөр орой 108 дахь цаг дээрээ өлсгөлөнгөө зогсоожээ. Тэднийг тэр даруй аймгйин эмнэлэгт аваачиж хэвтүүлсэн байна.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж