“Нэгэн зүгт” хамтлагийн “Юндэн Гөөгөө” дууны клипэнд тоглосноор олны танил болж байсан жүжигчин Т.Билэгжаргал буюу Бэкэ дэлгэцийн бүтээлд нэлээд дүрийг бүтээсэн залуу чадварлаг уран бүтээлч билээ. Тэрээр энэ удаад өөрийн бүтээлээ дэлгэх нь ээ. Бэкэ энэ сарын 16-нд нээлтээ хийх “Гарал угсаа” киноны зохиолыг өөрөө бичин найруулан, гол дүрд нь тоглосон гэдгээрээ тун өвөрмөц. Мөн Бэкэ дэлгэцийн анхны бүтээлдээ чадварлаг баг, хамт олныг бүрдүүлэн тоглуулж чадсан сүйхээтэй нэгэн. “Гарал угсаа” киноны гол дүрд “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Т.Баттулга, УДЭТ-ын жүжигчин Л.Баттөр, “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа, “Х-Түц” хамтлагийн жүжигчин Д.Алдармаа, М.Цэрэндолгор, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, Ардын жүжигчин П.Цэрэндавга, Гавьяат жүжигчин Г.Равдан, УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг, Р.Баттогтох зэрэг тайз, дэлгэцийн мундгууд чуулсан аж. Тэрбээр “Гарал үүсэл” киноныхоо постерыг дэлгэн, фэйсбүүкт албан ёсны хуудас нээгээд байгаа юм. Тэрхүү постертоо “мөнхийн сэдэв” хэмээн тодотгосон нь үзэгчдийн сонирхлыг татаж буй юм.
Г.ДАША